8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сосорбарам: Б.Булганд хэн нэгэн хүний нэр хэл гэж тушаасан байхыг үгүйсгэхгүй

2016-09-14 15:18:00


Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, Ардчилсан намын Ардчиллын холбооны анхдагч гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн юм.  Уг хуралд Ардчилсан холбооны анхдагч гишүүн С.Батчулуун, Ц.Хурцбилэг, СГЗ С.Амарсанаа, МУГЖ Д.Сосорбарам, “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Энэ үеэр хэвлэлийн хуралд оролцсон хүмүүс ардчилсан, хүмүүнлэг энэрэнгүй үзлийг дээдэлдэг  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  бидэнтэй хамтдаа тэмцэж явсан, одоо ч энэ үйл хэрэгт ойр дөт хүн. Түүнийг бидний ардчиллын хүн гэхээсээ илүү Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүнийх нь хувьд хатуу шаардлага хүргүүлэх болно гэдгийг онцолсон юм. Энэ үеэр Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Соромбарамаас цөөн асуултад хариулт авсан юм. 


-Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт сэжиглэж яллагдагчаар татаад байна. Гэтэл өнөөдрийн байдлаар АН-ын зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-2016 оны УИХ-ын сонгуулийн дараа АН даргагүй болсон. Тиймээс өнөөдрийг хүртэл аливаа зүйл байр сууриа илэрхийлэхгүй байгаа болов уу. Түүний нэг нь Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт сэжигтнээр татсан энэ тал дээр байр сууриа одоо хүртэл илэрхийлээгүй байна. АН-ын ҮЗХ хурлаа хурдан хийх хэрэгтэй.  Тэр хурал дээр дүрэм, журмаа шинэчилэх, намаа шинэчлэх шаардлага гарч ирж байгаа болов уу гэсэн хандлага байна. 

Б.Булганыг 10 сар хориход яаж тамлаж зовоосныг бид мэдэхгүй. Хэн нэгэн хүний нэр хэлчих, зүгээр заачих, тэгээд гүйцээ чи сайхан амьдарна гэж  шахаж дарамталсан байхыг үгүйсгэхгүй.


-Өнгөрсөн баасан гаригт С.Зориг агсны эхнэр Б.Булганыг сулласан. Энэ талаар танд мэдээлэл байна уу? 
-10 сар хорьж зовоосны эцэст сулласан. Би сулласан гэдгийг телевизээр үзлээ. Бидний амьдарч буй орчин нийгмийн өнөөдрийн дүр зураг энэ. Коммунист нөлөө, социалист схем, фашист хяналт нөлөөлж, энэхүү гурвалжин дунд бид амьдарч байна. Б.Булганыг 10 сар хориход яаж тамлаж зовоосныг бид мэдэхгүй. Хэн нэгэн хүний нэр хэл, зүгээр заачих, тэгээд гүйцээ чи сайхан амьдарна гэж шахаж дарамталсан байхыг бид үгүйсгэхгүй. Ингэж хэрэг тохдог үзэгдэл байна. Хүнийг гэнэт барьж хорьж, цагдаж амь нас эд хөрөнгө, сэтгэл санаагаар нь хохироодог ийм нийгэм бий болчихсон байна.

Ардчиллын төлөө тэмцэгчдийг хэн ч биш болгож, олон нийтэд нэр хүндийг унагасан байдлаар харагдуулах  ийм арга ядсан зүйл хийж байна. 


-2000 онд буюу сонгуулийн өмнөхөн Э.Бат-Үүлийг хорьж шалгаж байсан.  Энэ удаад ч нэг сарын дараа орон нутгийн сонгууль, цаашилбал ирэх Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Улс төрийн зорилготойгоор ийм үйлдлэл хийгээд байх шиг? 
-Мэдээж шүү дээ. Хэн ч харсан ойлгомжтой байна. Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуультай уялдуулан холбож харж болно. Үүнийг яаж харах нь тухайн хүний эрх. Гэхдээ миний монголын ард түмэн ухаантай хүмүүс зөв талаас нь харж байгаа байх. Харин Д.Сосорбарам гэдэг хүний хувьд энэ хэрэг монгол үндэстэй хүн бүрийн эсрэг шагайлгаж байгаа буу. Энэ буу шагайлгаж хүмүүсийн  эсрэг би зогсоно. Ганцаараа байсан ч мөнх зогсоно гэдгээ хатуу хэлье. Цаад нарийн учир нь ардчиллыг арилгах гэсэн башир арга явж байна. Ингэхийн тулд ардчиллын төлөө тэмцэгчдийг хэн ч биш болгож, олон нийтэд нэр хүндийг унагасан байдлаар харагдуулж байна.  


-Та сая хууль, хяналтын байгууллагынхан  энэ хэргийг илрүүлэхийн төлөө  юу ч хийгээгүй, эрх баригчдын гар хөл болж байна гэж ярилаа. Манай улсын хууль, хяналтын байгууллага намын даалгавараар хөдөлдөг гэсэн үг үү? 
-Тийм биз. Угаасаа ийм угшилтай юм хойно. Түүнийгээ дагаж байгаа хэрэг. Засаг солигдох болгон цагдаагийн байгууллагын дарга солигдож байна. Энэ нь цаад хүнийхээ гар хөлөөр ажилладаг гэдгийг харуулж байгаа хэрэг. Үүнийг олон үйл явдал тод харуулж байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
цацралт
энэ 7 сарын -ний хэрэгтэн ард кино театрийн хэрэгтэнг бариач.
2016/09/21 182.160.37.71
ИРГЭН
СОСОРБАРАМ САЯХАН Л БАТ-ҮҮЛ, ЭЛБЭГДОРЖ ХОЁР ЗОРИГИЙН АЛЛАГЫН ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ ГЭЭД ЯРИАД БАЙСАН. ӨНӨӨДӨР ЮУ БОЛЧООВ. ХУДЛАА ЯРЬЖ СУУХЫН ОРОНД ИДЭЖ УУСНАА ЭВТЭЙХЭН ШИНГЭЭ.
2016/09/20 139.5.218.181
зочин
Амнаасаа болж хамараа гэж мэдэх үү.Бат-Үүл энэ хэрэгт холбогдолгүйг бодиттойгоор нотлож чадахгүй байж битгий балайр чамайг хэн гэдгийг ард бид мэднэ дээ мэднэ.Та бол сизон принтнийн л нэг шүү дээ.
2016/09/20 150.129.140.7
DOGOO SO CI ZUNUSUN BN . BOLIOC EE
ЗОЧИН
2016/09/20 183.177.101.218
иргэн
манай хүчнийхэн эхлээд барьж хориоод дараан нотлох баримтаа хайдаг эсвэл хүццэр дарамталж хэрэг тулгадаг энэ арга барилаасаа болиоочээ, ямар ч ур чадваргүй
2016/09/20 1.25.154.187
BR
Ene huniig ter SHAR KHADAND n avaachij hiigech ee. Odoo buur hundercen bna sh dee
2016/09/20 77.92.196.156
зочин
амныхаа зоргоор бурагсдыг болиулах хууль байна уу
2016/09/19 202.21.117.42
Nast
BULGANIIG AN barij khorio biz dee.Oorsodoo MAN d zuushiig n beldej ugokh shig bolson doo.
2016/09/19 89.177.61.58
.....Zochin
Mongoliiin ardchilaliig nuhchin darah, ugaas ardchilagchid gej iim humuus baidag gesen aidas huides turuuleh uudnees machin ny odoo ajillaj ehellee gej oilgoj baina
2016/09/16 150.129.141.11
suh
sagsuu har
2016/09/16 73.86.174.191
Зориг
Битгий сэгсий
2016/09/15 202.9.41.221
зочин
Маргааш өглөөнөөс нь эхлээд л ард түмэн; Бат-үүл, Элбэгдөрж гээд л ярьцгааж эхэлсэн, гуцоо чи муу алмас.
2016/09/14 103.23.51.17
  • Recent
  • Most Read
  • Most Comment