8o
Улаанбаатар хот
mobile menu

Ашиглалтанд орсон 8000 байр эзнээ хүлээж байна

2016-09-14 10:55:47

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нар барилгын салбарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийжээ. Тус уулзалтын үеэр  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар УИХ-аар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлууллаа. Хөтөлбөр боловсруулах шатанд Барилга, хот байгуулалтын сайдын салбарын төлөөлөлтэй уулзсан уулзалтын дүнд гарсан саналууд хөтөлбөрт тусгагдсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дангаараа хангаж чадахуйц байсан барилгын салбар доголдож, уналтад орсныг засч, урагшлуулна. Үүсээд байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд салбарын мэргэжилтнүүдийн санал чухал” гэсэн юм.
Уулзалтанд оролцсон Монголын барилгын үндэсний ассоциацийн гишүүн хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар ашиглалтад бүрэн орсон 8 мянга, 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 25 мянган орон сууц хүлээлэгдэж байна. Ипотекийн зээлийг үргэлжлүүлж, орон сууцыг эргэлтэд оруулах шаардлагатайг онцоллоо. Мөн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлж, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэв.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment