8o
Улаанбаатар хот
mobile menu

16 Жил илрээгүй хэргийн 14 дэх сэжигтэн Эрдэнийн Бат-Үүлийн талаар

2016-09-14 09:30:00

Өнгөрсөн оны 11 сард Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Д.Булганыг цагдаагийнхан баривчилж, өнгөрсөн баасан гаригт  түүнийг суллалаа.  Анх түүнийг баривчлагдаж байхад шүүхээс 14 хоногийн хугацаатай цагдан хорих тухай яригдаж байсан ч ийнхүү 10 сар хорьсоны эцэст гадуур байцаах шийдвэр гарган сулласан байна. Д.Булганыг 1999 оны гуравдугаар сарын 09-нд С.Зориг агсны хэрэгт хамраалтай байж болзошгүй хэмээн баривчилан шалгаж байгаад сулласан байдаг бөгөөд хоёр дахь удаагаа ийнхүү хоригдоод гарлаа.

Д.Булган өнгөрсөн баасан гаригийн орой суллагдсан бөгөөд өдөр болгон ТЕГ-т мэдүүлэг өгч, хотоос гарах эрхгүй байгаа бөгөөд нууцын зэрэгтэй хэрэгт шалгагдсан байгаа учраас нэг ч хэвлэлд ярилцлага өгөхийг хатуу анхааруулсан аж. Талийгаач учир битүүлэгээр амиа алдаад 16 жилтэй золгож байхад тухайн хэрэгт олон хүнийг сэжиглэн шалгаж байсан бөгөөд нийтдээ 16 жилийн хугацаанд  13 хүнийг хорьж шалгасан байдаг. Хамгийн сүүлийнх нь буюу 13 дахь Д.Булган болж таарч байгаа юм. 

Д.Булган суллагдсан энэ өдрүүдтэй хамт өөр нэгэн дуулиан гарч ирсэн нь Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан хэрэг байлаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд хэрэгт холбогдон шалгагдсан Э.Бат-Үүл, Д.Булган нараас гадна  чимээгүй сэжиглэгдээд өнгөрсөн нэг хүн байдаг нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг.

Ингэж хэлсэн минь учиртай.  Өнгөрсөн оны 11 сард Д.Булганыг хоригдсоноос сарын дараа буюу (2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр) Ш.Отгонбилэг агсаны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг мэдэгдэл гаргасан билээ.

Тодруулбал, О.Содбилэг хэлэхдээ: “Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсаныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэжээ.

Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ. Монголчуудын амьдрал аавыг минь амьд сэрүүн байх үеэс доройтож, өнөөдөр гэр хорооллоор явж байхад 1500 төгрөгийн хонины шулсан ясыг ч авч чадахгүй эмгэнэлтэй байдалд хүрч, Монгол хүүхдүүдийн ирээдүй хөмөрсөн тогоо мэт харанхуй болж байхад олны анхаарлыг өөр зүг рүү худлаа чиглүүлж, эрх мэдэл, ашиг хонжооны тулд хилс хэрэг зохиож, олон хүнд ял үүрүүлж тэгсэн хэрнээ ард түмний өмнө тулгарч байгаа чухал асуудлуудыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж байна” гэсэн мэдэгдэл хийсэн ч тухайн тэгсхийгээд намжсан. Үүнээс хойш шалгагдаж байгаа нэрийн дор байсан С.Зориг агсны хэрэг  16  жилийн өмнөх малгайны хэрэг дахин сөхөгдөж, энэхүү учир битүүлэг хэрэгт сэжиглэгдэн хоригдох 14 дахь хүн нь Э.Бат-Үүл байх уу. 

Түүнийг өмнө мөн л энэхүү хэрэгт сэжиглэн шалгаж байсан бөгөөд сонгуулийн жил буюу  2000 оны намар тухайн хэрэгт сэжиглэн Э.Бат-үүлийг Ганц хутагт хорьж байсан. Цаг хугацааг хөөгөөд үзвэл баривчлагдаж байсан үе нь сонгуулийн жил байв.

Харин одоо түүний яллагдчаар татагдсан цаг хугацааг авч үзвэл мөн УИХ-ын сонгуулийн дараахан, мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж таарч байгаа юм. Тиймдээ ч түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй хэмээх ээлжит нэгэн ажиллагаа ч гэж харах нэгэн байна. Учир нь Э.Бат-Үүл хувьд АН-ын дарга болон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд хүчтэй өрсөлдөгчдийн нэг билээ. Харин нөгөө талаас харахад нэг хэрэгт Д.Булган, Э.Бат-Үүл нарыг хоёр дахь удаагаа шалгаж байгаа нь хэрэгт ахиц дэвшил гарсан уу, эсвэл улс төрийн үйл ажиллагаа явуулж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. 16 жилийн дараа анх удаа Э.Бат-үүлээс хурууны хээ болон, үс, цусны шинжилгээ авсан яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, Өнгөрсөн сарын эхээр түүнийг Тагнуулын ерөнхий газраас дуудаж, сэжигтнээр татаж буйгаа хэлж, тогтоол гардуулсан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт түүнээс хурууны хээ, үс болон цусны шинжилгээ авчээ. Үүнийгээ тэд харьцуулсан шинжилгээ хэмээн тайлбарласан байна. 16 жил чимээгүй байсан хэрэгт гэнэт яагаад шинжилгээ авах болов, хуулийн байгууллагынхан үнэхээр хэргийн үзүүрээс атгав уу. 

Энэ талаар ярихдаа Э.Бат-Үүл ярихдаа  "Өнөөдөр намайг олон жилийн дараа С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн, бүрэлгэсэн хэрэгт дахин намайг яллагдагчаар татлаа.  Сонгууль бүрт миний тойрог дээр Э.Бат-Үүл С.Зоригийг алсан гэх мэдээлэл л явсан.  Би Ц.Элбэгдоржид гаднаас энэ хэргийг мөрдөх өндөр мэргэжлийн улсыг хөлсөлж авч ир. Манайхан мөрдөж чадахгүй юм байна гэж хэлж байсан. Гэтэл цагдаагийн байгууллага зөвшөөрөхгүй байна гэсэн мэдээлэл явсан. Сая сонгуулийн өмнө намайг дахиад л мөрдөж эхэлсэн. Сонгуулийн өмнө намайг С.Зоригийг алж байх үед нь дэргэд нь байсан мэтээр бичсэн. Үүнийг би порокурорт  шалгуулах хүсэлт тавьсан ч шалгаж өгөхгүй байгаа. С.Зоригийг алж байхад намайг хараад сууж байсан гэж гүжирдэж байгаа юм.

Сонгуулийн дараа надад Тагнуулын байгууллагаас дуудсаар байгаад сэжигтнээр татах тогтоол гардуулсан. Энэ хэрэгт намайг хоёр дахь удаагаа сэжигтнээр тогтоолоо. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй заалт. Өмнө нь намайг сэжигтнээр татахдаа “маш нууц” нэрийн дор хаалттай байсан. Мөрдөн байцаагч дураараа  тогтоосон. Нэг асуудлаар нэг хэрэг дээр хоёр удаа сэжигтнээр ингэж тогтоолоо. Яг энэ хуучин хэлбэрээрээ намайг одоо яллагдагчаар татлаа. Би мэдүүлэг өгөхгүй гэсэн. Би өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ хэргийг илрэх асуудалд би анхаарсаар ирсэн.

Он жил улирах тусам би ийм хүсэл тэмүүлэлтэй байна. Би хамгийн их хэргийн улмаас хохирч байна.С.Зоригийн хэргийг илрээсэй гэж би өдөр бүхэн залбирдаг. Намайг  шалгавал хуулийн дагуу шалгах ёстой. Хууль зөрчиж байна гэдэг чинь цаанаа захилагчтай байна гэсэн үг. Энэ хэрэг болсноос хойш 16 жилийн дараа анх дудаа надаас хурууны хээ болон харьцуулсан шинжилгээ авсан. Яллагдагчаар татсан хойноо, энэ хэргийг 16 жил мөрдсөнийхөө дараа шүү.  С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг сэжигтнээр татаж буйг би хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн юм.  Олон жилийн турш хав дарсан, “эзэнгүй" хэрэг учраас нэг хүнийг хоёр дахиа яллагдагчаар татсан нь яалт ч үгүй олны анхаарлыг татаж байгаа ч мэдээж шүүхээс гэм буруутайд тооцоогүй байгаа учраас хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэдэг. Тэгэхээр хэрэг хаашаа эргэхийг цаг хугацаа харуулах биз ээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Булган,Батүүл 2 - н нийлж хүн алсан нь тодорхой байхад илрүүлж чадахгүй байна гэдэг хуулийнхан үнэхээр ичмээр юм. Амьд гэрчтэй тэр нь аймаар зальтай завхай хүүхэн дээр нь Батүүлийн эхнэр гадаадад байс
2016/09/28 122.201.22.219
зочин
Холбогдолгүй л юм бол гоншигнолгүй шалгуулаач дээ,ноотой болоод л гоншигноод байгаа чинь сэжигтэй байна даа
2016/09/17 122.201.24.63
zochin
Yynii ard nyamka gej neg hyn baidag enhbayariig elbegdorjtoi borligjabtaigaa niilj darsan odoo tyynd elbegee hereggyi odoo bat yyliig zailuulna
2016/09/14 122.201.24.206
зочин
С.Зоригийн дүү Оюун гэдэг ичдэггүй балай авгай одоо үгээ хэлэх цаг нь болсон баймаар юм даа.
2016/09/14 103.9.90.227
irgen
Uul ni amid gerchtei hereg shuu.AN buh shatandaa erh barij bsan tsag ued Bulganiig horison.Odoo ch erunhii prokuror Dorligjav,TsEG darga Chingis bgaa shuu.Huuli arai gej tegsh uilchleh geed bgaa yom
2016/09/14 122.201.21.137
zochin
18 jil bish uu
2016/09/14 139.5.218.37
  • Recent
  • Most Read
  • Most Comment