Засгийн газрын хуралдааныг маргааш 15.00 цагт товлогдоод байна. Уг хуралдаанаар Өрх толгойлсон ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн санал дүгнэлтээ гаргах бол Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Малчдын орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын хуралдаан болно
2016-09-13 18:21:29