8o
Улаанбаатар хот
mobile menu

"Төрийн банк"-ны элч тамирчин Д.Мөнхзулдаа амжил хүсье

2015-11-10 12:13:00

 Грек улсын Халкидики хотноо 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 90 орны 1600 гаруй өсвөрийн шатарчид 6 насны ангиллаар оюун ухаанаа уралдууллаа. Монгол улсын хувьд энэ тэмцээнээс нийт 5 медаль авч байсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн өсвөрийн 26 шатарчин оролцсон юм.

Тус тэмцээнд 2014 оны Дэлхийн аварга, Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул эмэгтэйчүүдийн 10 насны ангилалд 111 шатарчинтай өрсөлдөж, 7 оноогоор 14 дүгээр байрт шалгарсан байна. Д.Мөнхзулын хувьд энэ жил 9 настай бөгөөд шатрын Дэлхий аврага шалгаруулах тэмцээний журмын дагуу 10 насны ангилалд оролцсон юм. Тиймээс ирэх 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авах бүрэн боломжтой хэмээн мэргэжилтүүд онцолж байна.

Өсвөрийн нийт шатарчиддаа болон Д.Мөнхзулдаа Төрийн банкны хамт олноос цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment