8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрхийн Сонгуулийн хороо яагаад бие даагчдыг бүртгэхээс татгалзав

2016-09-13 14:36:00

Орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвших хүсэлтэй иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд 32 хүн бие даан нэр дэвшихээр хүсэлтээ дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн байна. Гэсэн ч хуулийн хугацаанд баримт бичгээ бүрдүүлж өгөөгүй гэдэг үндэслэлээр нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан гэдгийг иргэдийн төлөөлөл хурлын үеэр онцолжээ. СЕХ-ноос гаргасан захирамжаар сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлэх хугацаа есдүгээр сарын 3-ны 17 цагаас өмнө бүх бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Энэ дагуу энэ өдрөөс өмнө тэд 201 хүний гарын үсгээ цуглуулж өгсөн байна. Гэтэл дүүргийн сонгуулийн хорооноос 201 хүний гарын үсгийг зуруулахдаа наймдугаар сарын 31 гэж бичих ёстой байсан гэсэн тайлбар өгөөд тэднийг бүртгээгүй аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment