Зургаан яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах шалгалт өчигдөр болжээ. Засгийн газраас өгсөн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс уг шалгалтыг зохион байгуулсан байна. Төрийн албаны зөвлөл шалгалт өгсөн хүмүүсийн материалтай танилцаж эцсийн байдлаар баталгаажуулах юм байна. Үүний дараа нэгдсэн дүнг ирэх пүрэв гарагт Засгийн газарт хүргүүлэх юм байна. Харин эцсийн хариуг Засгийн газраас олон нийтэд мэдээлэх юм байна. Гэхдээ МАН-аас Гадаад харилцааны яамны ТНБД-аар өмнө нь Сү.Батболдын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан О.Оч,
Хууль зүй дотоод хэргийн яамны ТНБД-аар Б.Баясгалан,
Уул уурхайн яамны ТНБД-аар эдийн засагч Ч.Хашчулуун,
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар Г.Өнөрбаяр
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-аар тус яамны газрын даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нарын нэрийг тодруулсан гэх мэдээлэл бий.
Харин Эрүүл мэнд, Эрчим хүч, Сангийн яамны ТНБД-ын даргын томилгоог түр түдгэлзүүлж энэ сарын сүүлээр явуулахаар болсон байна.