Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр нутгийн захиргааны зарим байгууллагын шинээр томилогдсон дарга нарыг Тамгын газрын нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
-Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Мандахын Дэлгэрэх,
-Нийслэлийн Боловсролын газрын даргаар Жигжидсүрэнгийн Гантулга,
-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Чулуунбаатарын Однасан,
-Нийслэлийн Газрын албаны даргаар Энэбишийн Болорчулуун,
-Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар Мягмаржавын Ганбаатар,
-Ус сувгийн удирдах газрын даргаар Цогтсайханы Төрхүү,
-Монголын хүүхдийн ордны даргаар Бямбабаатарын Цэнгэлмээ,
-Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Нацагдорж овогтой Батсүмбэрэл нар тус тус томилогджээ.