Өнгөрсөн сонгуулийн үеэс эхлэн МАН-тай холбоотой 60 тэрбумын төгрөгний бичлэг дэлгэгдэж нэлээд дуулиан дэгдээсэн. Энэхүү бичлэг нь нэлээд хэд хоногийн өмнө эвлүүлэг байсан гэсэн мэдээлэл гарсан ч өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа юм байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр “МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбум төгрөгийн бичлэгийн хэрэгт хоёр иргэнийг сэжигтнээр татан шалгаж байна. Тэднийг бичлэг эвлүүлэн, бусдыг сүрдүүлж, гүтгэсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа. Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
60 тэрбум төгрөгийн бичлэгийн хэрэгт хоёр иргэнийг сэжигтнээр татжээ
2016-09-12 15:51:00