УИХ-ын чуулганаар “УИХ-ын 26 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан” тухай асуудлыг хэлэлцээд, хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ үеэр УИХ -ын гишүүн, дэд дарга Ц.Нямдорж “Цаашид бид хууль батлаад гарын үсэггүй, ёсчлоогүй юм явуулж байя. Тэр хуулийг та мөрдөж байгаарай гээд явуулж байя. Гарын үсэг, редакц хамаагүй алх цохисон бол хүчин төгөлдөр болно гэж та нар яриад байна аа даа. Энэ таван хуулийг ёсчлох сарын хугацаа байсан. Гэнэт нэг өдөр З.Энхболд чуулганыг завсарлуулчихсан. Хариуцлага асуух гээд байгаа юм бол З.Энхболдоос асуу. Тиймээс энэ хоригийг хүлээж авч болохгүй. Та нар шүүхийн шинэчлэл нэрээр Монголын шүүхийн систесийг бүхэлд нь самарсан. Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой юм шүү хэмээн хатуухан хэлсэн. Ерөнхийлөгчийн “УИХ-ын 26-р тогтоолд тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасаны дараагаар Ерөнхийлөгч нэлээд уур бухимдалтай Ц.Балдорж шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм. Энэхүү арга хэмжээний үеэр Ц.Нямдоржийн хэлсэн үгэнд хариу барьж "Өнөөгийн УИХ гарч ирээд манай гишүүдийн 40 нь шинээр орж ирсэн. Шинэ парламент. Тийм учраас үүнийг бид буцааж байгаа юм гэсэн. Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад хэлж байсан. "Бодлогын залгамж, төрийн залгамж гэдэг бол хүнээр явдаггүй, бодлогоор явдаг юм. Та нар буруу үйлдэл хийж байна. Маш буруу. 40 хүн шинээр орж ирсэн гээд өмнөх УИХ-ын бүх зүйлийг буцаах юм уу. Өнөөдөр мөнгө, эдийн засаг хэцүү байна. Үүн дээрээ нийлээд ажиллая. Та нар дахиад нэг муу нэр авч яах юм бэ. Хуулийн шинэчлэлийг буцаасан гэсэн нэр авч яах юм бэ" гэж хэлж байсан.
Зарим нэг хүний шүд зуусан, олон жил энэ шинэчлэлийн эсрэг эсэргүүцсэн эсэргүүцэл, хорсолд заавал автах хэрэггүй. Бүр мэнгээ донгио болтол шүд зуусан ганц нэг хүн бий. Мэнгэ нь дөнгө болсон. Хуулийн шинэчлэлийг эсэргүүцдэг. Түүгээр заавал явж яах гэсэн юм. Энэ ард түмний эрх ашгийн төлөө, тэр муу хар хуулиас, тэр ард иргэдийн иргэний эрхийг зөрчдөг хуулиас салах хэрэгтэй. Яг хүмүүсийн төлөө, жирийн иргэдийн төлөө хийж байгаа шинэчлэл шүү дээ” хэмээн хэллээ.