Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан 09:00 цагт Сонгино хайрхан ууланд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх бол 12:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Ц.Нямдорж, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн “Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
Ерөнхийлөгч “Хэлмэгдэгсдийн хөшөө"-нд хүндэтгэл үзүүлнэ
2016-09-10 10:45:00