8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.БАЯРСАЙХАН “БАЙГАЛЬД ХАМГИЙН ЭЭЛТЭЙ ГИШҮҮН”-ЭЭР ТОДОРЛОО

2015-11-30 09:00:00

“Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Одонтуяа нарт энэ парламентын “Байгальд хамгийн ээлтэй гишүүн”-ээр тодорсныг батламжилсан “Ногоон од” дурсгалын цом гардуулах ёслол өнөөдөр БОНХАЖЯ-ны “Говь” танхимд боллоо.

"Хөвсгөл далайн эзэд" төрийн бус байгууллагынхан 2006 оноос хойш МБХНХЭ-тэй хамтран Монгол оронд нийгмийн хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх, байгальд ээлтэй УИХ-ын гишүүдийг дэмжих, сонгогч-иргэдийг гэгээрүүлэх, байгаль орчны мэдээллээр хангах зорилгоор "Ногоон од" хөтөлбөрийг хэрэгжүүлж буй гэнэ. Энэ хөтөлбөрийнхөө Монголын байгаль орчны хууль тогтоомжийн үнэлгээг долоо дахь удаагаа хийж, парламентын гишүүдээс байгаль орчинд ээлтэй болон хаалтай ажилласан хүмүүсийг тодруулж, олон нийтэд зарладаг аж.

Тэд энэ удаа УИХ-ын гишүүдийн 2012-2014 онд байгаль орчныг хамгаалах талаар хийсэн ажил, гаргасан идэвх санаачлага, хүчин чармайлтынх нь чансааг тогтоон байр эзлүүлэхэд  Г.Баярсайхан гишүүн байгальд ээлтэй хууль нэгийг санаачилж, гурван хууль батлалцсан. Мөн гурван удаа байгаль орчны хуулиудын хэрэгжилтийг шалгасан гэсэн үзүүлэлтээр ангийн нөхдөө тэргүүлжээ. Түүнтэй хамт С.Одонтуяа, Д.Ганбат, Л.Энх-Амгалан нар мөн “Байгальд хамгийн ээлтэй гишүүн”-ээр шалгарсан юм. Эрхэм гишүүдийн санаачилж батлуулсан Ой тухайн хууль л гэхэд ойг тоолох системийг олон улсын түвшинд гаргаж,  ойн аюулгүй байдалд хяналт тавих, цэвэрлэгээ хийх, түймэр гарсан тохиолдолд хэнд ямар хариуцлага хүлээлгэх гэх мэт асуудлыг шийдэж чадсан гэдгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаа онцолж байсан. Тэрбээр мөн байгальд ээлтэй шийдвэр гаргаж бас гаргуулж чадсан гишүүдийг тодруулахын хамт халтай шийдвэрийн эзэд буюу эх болсон байгаль дэлхий газар усаа хаэмгаалах тал дээр юу ч хийгээгүй гишүүдийг тодруулж буйн шалтгаан нь сонгогчдыг зөв сонголт хийхэд туслах бас нэг зорилготйог ч хэлж байсан. Б.Баярмаа энэ шалгаруулалтыг хийхдээ УИХ-ын гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрхэн оролцож байгааг УИХ-ын Тамгын газраас авсан судалгаан дээр үндэслэдгээ тайлбарласан. “Бид байгальд ээлтэй хууль санаачилж баталсан байдлаар нь санаачилсан ба баталсан хуулийн тоо мөн тухайн асуудалд анхаарал хандуулж, хуулийн хэрэгжилтийг хянан шалгасан байдал, тавьсан асуулгын тоо, тавьсан асуултын тоо, хяналт шалгалтын тоо зэрэг таван шалгуурын үндсэн дээр  гишүүдээ үнэлсэн” хэмээсэн юм.

Г.Баярсайхан гишүүний хувьд парламентад “эко” гэсэн имижтэй. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог хоёр жилийн турш тэргүүлж ирсэн гэдэг утгаараа байгальд ээлтэй шийдвэрүүдийг гар өргөн дэмжиж, хор хохирол учруулахаар халтай шийдвэрийн эсрэг чангахан дуугарч чаддаг гэдгээрээ танигдсан түшээ юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment