Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9 сарын 05-ны өдөр УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тависан билээ. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолыг хүлээн авч, хориг тавьсан билээ. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор хүлээх авах эсэхээ шийдэх ёстой. Энэ дагуу өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын 26 дугаар тогтоолд хориг тавьсан асуудлыг хэлэлцлээ. Ингээд гишүүдийн олонхи Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгч хоригийг хүлээж авсангүй
2016-09-08 15:09:52