УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хаалтаа хийх юм байна. 2016 оны төсвийн тодотгол, Мэргэжлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах зорилготой ээлжит бус чуулган үүргээ биелүүлсэн хэмээн үзэж, хаалт хийх товыг зарлажээ. Маргааш улсын төсөв болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээр чуулганыг хаах аж.