УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан саяхан эхэллээ. Хуралдаан 10:00 цагаас хуралдах товтой байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр цагаасаа хойшилсон аж. Өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
2016-09-07 11:33:44