Сүүлийн үед Сангийн сайдын хэлсэн ярьсан бүхэн олны анхаарлын төвд ороод байгаа билээ. Учир нь “УИХ-ын гишүүн байхдаа юу ч дуугардаггүй байсан Б.Чойжилсүрэн сайд болсон хойноо гэнэт хэлд орж байгаа нялх хүүхдээс ч дор юм ярьж, намын нэр хүндийг хөлдөө чирч байна. Хэлсэн ярьсандаа дандаа ороогдох юм” хэмээн бухимдлаа илэрхийлэх гишүүд олон байгаа бололтой. Тэд Сангийн сайд Б.Чойжилсүрэнг огцруулах асуудлыг хөндөх хэрэгтэй гэсэн яриа ч намын гишүүдийн дунд гарсан аж. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих байсан хамтын тэтгэврийн хуулийг засгийн газраас төсвийн хэмнэлтийн хүрээнд буцаахаар оруулж ирсэн. Эл үндэслэлээ Сангийн сайд тайлбарлахдаа “Ер нь хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Бас Монголчууд сүсэг бишрэлтэй, талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс тэтгэврийг нь авах сонирхолгүй байна. Энэ талаарх санал хүсэлтийг манай яаманд ихээр ирүүлж байгаа учраас Сангийн яам уг хуулийг хүчингүй болгох санал оруулж ирсэн” тайлбар өгсөн нь олны гайхширлыг төрүүлээд зогсохгүй намын зарим гишүүдийн дурцгүйлийг хүргэсэн байна. Тиймээс ийнхүү Сангийн сайдыг огцруулах асуудал сөхөгдөжээ.
Намын гишүүд нь Сангийн сайдыг огцруулах санал гаргажээ
2016-09-07 10:15:00