Засгийн газраас боловсрууласан төсвийн тодотголд багтсан найман төрлийн татвар нэмэх асуудлыг олон нийт эсэргүүцээд байсан. Тодруулбал, 150 ам.метрээс дээш хэмжээний орон сууцнаас үл хөдлөх хөрөнгийн татвар авах болон архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх бодлого баримтална хэмээн Засгийн газраас мэдээлэл хийж байсан. Дөнгөж сая МАн-ын бүлгийн улстөрийн шийдвэрээр 2016 оны төсвийн тодотголын тусгаад байсан татвартай холбоотой бүх заалтыг буцаан татсан байна.
Татвартай холбоотой бүх заалтыг буцаан татлаа
2016-09-06 16:41:00