Өмнөх Засгийн газрын үед хамтын тэтгэвэрийн тухай хууль санаачилж байсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын хоёрдахь хэлэлцүүлгийг хийх үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Хамтын тэтгэврийн тухай хуулийг хойшлуулах болсон шалтгаанаа тайлбарлаж, олон хүний дургүйцэлийг хүргээд авлаа.
Тэрээр “Хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс би энэ тэтгэврийг авмааргүй байна гэх санал ахмадуудаас Сангийн яаманд их ирж байгаа учраас энэ хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн юм” гэлээ. Үүнийг АН-ын багагүй шүүмжилж нэлээд бухимдалтай хандаж байна.
Б.Чойжилсүрэн: Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаачийн тэтгэвэрийг авахгүй гэсэн
2016-09-06 15:18:00