МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хурлаар ямар асуудал хэлэлцэж байгаа нь одоогоор тодорхойгүй аж. Гэхдээ энэхүү хурлын дараа УИХ-ын дахь МАН-ын бүлэг хуралдах юм байна. Мөн төсвийн тодотголтой холбоотой асуудлыг чухалчилж хэлэлцэх аж. Дашрамд дуулгахад, эх сурвалжуудын мэдээлж байгаагаар УЗ-ийн хурлаар зарим томилгоонуудыг хэлэлцэж магадгүй гэнэ.