Сүүлийн эрх баригчид эдийн засаг элгээрээ хэвтлээ юм л бол хална, солино, торгоно гэдэг болсон. Үүнийг эсэргүүцсэн ард түмэн хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Хэт тансаг хүмүүс ард түмэний дунд биш, төрийн ордонд суугаа эрхэм гишүүд хэмээн эрс эсэргүүцэж байгаа. Төсвийн алдагдлыг богино хугацаанд үе шаттай бууруулана хэмээн эрх баригчид ярьсан ч УИХ-ын эрхэм гишүүд төсвийн мөнгийг баруун солгойгүй цацсаар байна.
Тухайлбал, УИХ-ын Тамгын газраас цалингаас бусад зардал нэрийн дор өнгөрсөн сард нийтдээ 192 487 202 төгрөг УИХ-ын Тамгын газрын 900002001 тоот данснаас гарсан байна. Үүнийг дотор задалж үзэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “Монгол малчин мэдээллийн агентлаг сэтгүүл” ХМХ-тэй хамтран ажиллах гэрээний дагуу 6 000 000 төгрөг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн нэвтрүүлгийн төлбөр болох 6 250 000 төгрөгийг “Талент медиа” ХХК-ны "Рояаль НD" телевиз рүү шилжүүлсэн. Энэ мэт төсвийн мөнгийг баруун солгойгүй цацсаар байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн нэвтрүүлгийн төлбөрийг Н.Учралын телевиз рүү шилжүүлжээ
2016-09-02 13:31:00