Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, Ю. Цэдэнбал агсны “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгийг буцаан олгосон байна. Мөн “Монголбанкны Хүндэт дэвтэр”-т бичжээ. Ю.Цэдэнбал нь 1939 оны долдугаар сараас Сангийн Яамны сайдаар ажиллаж байжээ. Энэ хугацаанд Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан түүхтэй аж. Тухайн үед түүнийг “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан ч Улсын банкны ерөнхий хорооны даргын 1990 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 3/247 дугаар тушаалаар хураасан байдаг юм байна. Энэ онд Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн Б/499 дугаар тушаалаар 1990 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 3/247 дугаар тушаалыг хүчингүй болгож, цол тэмдгийг нь ийнхүү буцаан олгожээ.
Ю.Цэдэнбал агсны цол тэмдгийг буцаан олгожээ
2016-09-01 14:32:26