УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товлосон байсан ч одоогоор бүлгийн хуралдаан эхлээгүй байна. Хуралдаанаар татвар нэмэх асуудлыг хэлэлцэх аж. Засгийн газар энэ оны төсвийн тодотголд 8 төрлийн татварыг нэмэх саналыг оруулсан. Үүнийг АН-ын гишүүд болоод МАН-ын цөөнгүй гишүүн эсэргүүцэж байгаагаа чуулганы хуралдааны үеэр илэрхийлсэн билээ.
МАН-ын бүлгийн хуралдаанаар татвар нэмэх асуудлыг хэлэлцэнэ
2016-09-01 11:33:00