Өнгөрсөн тав дахь өдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр монголын өнөөгийн нийгэм эдийн засаг болон санхүүгийн хямралын талаар гишүүд нэлээд маргалдсан. Энэ үеэр УИХ-ын шинэхэн гишүүн Б.Дэлгэрсайхан “Монгол Улсын иргэд хэт их тансаг амьдраад ирсэн байна. Тиймээс ард иргэдийг хэмнэлтийн горимоор амьдруулж сургана” хэмээн хэлсэн. Түүний хэлсэн үгийг ард түмэн маш хүчтэй эсэргүүцэж байна. Олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр түүнийг эсэргүүцсэн мэдээлэл пост хөвөрч байна. Зарим иргэд манай улсыг бүхлээр нь хэдэн жил торохгүй тэжээх нөөц баялагтай Ерөөгийн төмрийн ордыг хятадуудтай нийлж идэж задсан бол өөрөө хэмнэх цаг чинь ирсэн хэмээн хэлсэн байна. Эрхэм гишүүнийг өөрөө хэрэглээгээ танаж үлгэрлэх хэрэгтэйг зарим жиргээчид хэлжээ. Харин зарим жиргээчид олон эхнэр тэжээдэг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг ядарсан ард иргэдийг илүү үзэх хэрэггүй гэв.