8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөнгө гуйдаг хүүхдүүдээс болгоомжил

2015-12-09 10:50:00

Түргэн хоолны газарт утсаа алдсан дуудлага өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад хоёр удаа иржээ. Уг хулгайн хэргийг нэг этгээд буюу Сүхбаатар дүүргийн 24 дүгээр оршин суух хаягтай 14 настай, эрэгтэй Т нар үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна.Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд суух Б /эр.16н/, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд суух Т /эр.14н/ нар нь Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны “Венди бейкери” түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан эмэгтэй М-ээс мөнгө гуйж анхаарлыг сарниулан  гар утсыг нь хулгайлсныг илрүүлжээ. Хулгайн хэрэг үйлдсэн хүүхдүүд мөн аргаа ашиглаж, тус дүүргийн гуравдугаар хороонд байрлах “UB” кебаб түргэн хоолны газрын үйлчлүүлэгч Э-ийн гар утсыг ч хулгайлсан байна. Эдгээр хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Гар утсаа хулгайд алдсан иргэд цагдаагийн байгууллагад цаг алдалгүй хандсаны дүнд гэмт этгээдийг шуурхай илрүүлсэн байна. Иргэдийг олон нийтийн газраар үйлчлүүлж байхдаа хулгайчаас болгоомжилж, өөрийн эд зүйлдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх. Өмч хөрөнгөө хулгайд алдсан тохиолдолд яаралтай цагдаад хандахыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment