УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг гишүүдийн 71,4 хувийн саналаар дэмжлээ. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэн өгчээ. Ийнхүү Эрүүгийн хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах эсэхийг хэлэлцэхээр болж чуулганы хуралдаан үргэлжилж байна. Харин яг одоо Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахыг гишүүд дэмжлээ
2016-08-30 13:28:00