Өчигдөр Монголын Жүдо Бөхийн Холбооны ээлжит хурал болсон билээ. Тус хурлаар МЖБХ-ны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням "Рио-2016" олимпийн наадамд баг тамирчид нь хэрхэн оролцсон талаар тайлангаа танилцуулсан. Мөн энэ үеэр МЖБХ-ны Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Улсын баатарт тодорхойлох, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвоогийн Балжинням, "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор болсон талаар мэдээлэл гарсан. Тэгвэл энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн асан Х.Баттулга үгүйсгэлээ. Тэрбээр "Хурлаа би удирдсан. Д.Сумъяагаа л баатарт тодорхойлсон. Би юу гэж өөрийгөө цол тэмдгэнд тодорхойлох вэ дээ. Битгий уурлацгаа. Битгий санаа зов" гэж жиргэжээ.
Х.Баттулга: Би юу гэж өөрийгөө цол тэмдгэнд тодорхойлох вэ дээ, битгий уурлацгаа
2016-08-29 15:54:27