УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Өнгөрснийг битгий ярь гэж ам хаах гээд байна. Ам хаахгүй шүү. Үнэнийг ард түмэнд хэлчихээд дараа нь түүнээсээ гарах арга замаа хайх юм бол наадах чинь амьдралд ойр болно" гэлээ. Тэрбээр эдийн засгийн хямралыг үнэн мөнөөр нь ард түмэнд хэл гэсэн байр суурьтай байгаа юм.
Ц.Нямдорж: Эдийн засгийн хямралыг үнэнээр нь ард түмэнд хэл
2016-08-26 15:21:00