8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуу явган зорчигчид осолд өртжээ

2015-12-09 09:05:00

Согтууруулах ундаа хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон үедээ замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигчид осол өртөж, гэмтжээ.Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Хувьсгалчдын гудамж  “Телевиз” худалдааны төвийн баруун замд H.Sonаta маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч  38 настай эрэгтэй Э нарын хоёр хүнийг мөргөж гэмтээсэн осол өчигдөр гарсан байна. Осолд өртсөн явган зорчигчид согтуу байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигчид шийтгэл хүлээлгэхээр заасан. 54.5. Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 48.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment