Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд, хэдэн томилгоо хийсэн байна. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг, шүүхийн шийдвэрийг үндэслэн ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагвааг тус газрын даргаар томилсон байна.
Мөн Эрдэнэс-Монгол ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилж, тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулахаар болжээ.