Эдийн засгийн хүндрэлийг давах, төсөв хэмнэхээр Ерөнхий сайдын хийж буй алхмууд, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шийдвэрүүд олон нийтэд таалагдахгүй байна. Үүнд МАН-ын дотоодод ч гэсэн шүүмжлэл өрнөж буй бололтой. Учир нь Ардын намынхан дотроос нэр бүхий гишүүд хамтран Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн бол УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд асуудал үүсч, Ерөнхий сайд огцорч магадгүй юм.
Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
2016-08-25 11:17:00