Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн талаар өнөөдөр мэдэгдэл хийсэн билээ. Тэгвэл П.Цагаан Ардчилсан намын даргад нэрээ дэвшиж байгаагаа дөнгөж сая мэдэгдсэн байна. Маргааш Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан болж намын дүрэм, тогтолцоог шинэчлэх ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх, зарим гишүүдийг ҮЗХ-ноос чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх юм. Үүнээс гадна намын удирдлагуудын асуудлыг хэлэлцэх аж. Улмаар АН-ын шинэ даргаар П.Цагаан сонгогдох эсэх нь маргааш тодорхой болох юм байна.
АН-ын шинэ даргаар П.Цагаан сонгогдох эсэх нь маргааш тодорхой болно
2016-08-24 14:39:33