Энэ сарын 04-нд Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын тээврийн газрын нийтийн тээврийн улсын байцаагч нар хамтран зорчигч тээврийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 22 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн. “Эрдэм транс” ХХК-ийн Х.Аеро Сити маркын автобусны жолооч Б-г согтуурал шалгагч багажаар шалгахад 0.10%, жолооч З нь 0.18% -ийн согтолттой, жолооч Д нь 0.29% согтолттой байсныг Г нь мэдсээр байж жолоо шилжүүлсэн зөрчил илэрсэн байна.
“Эрдэм транс” ХХК-ийн гурван жолооч согтуугаар автобус жолооджээ
2015-12-08 18:12:00