УИХ-дахь МАН-ын бүлэг, тус намын Удирдах зөвлөлийн хамтарсан хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнө нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг төсвийн тодотголтой хамт УИХ–ын даргад өргөн мэдүүлж ээлжит бус чуулганаар батлуулна гэж мэдэгдсэн. Үүний дагуу Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-ын даргад өргөн барихаасаа өмнө намын бүлэг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж гишүүдийн санал сэтгэгдлийг тусгахаар хуралдаж байгаа гэнэ.
МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлийн хамтарсан хуралдаан болж байна
2016-08-22 16:01:41