АН Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын 60 тэрбум төгрөг босгохтой холбоотой гэх бичлэгийн асуудлаар дээд шүүхэд гомдол гаргах болсон тухай онцолсон байна. Сонгуулийн өмнө МАН-ын намын нэр нөлөө бүхий хүмүүс албан тушаал наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгохоор төлөвлөж байгаа бичлэг олон нийтэд хүрсэн билээ. Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “АН-ын дарга З.Энхболдын гаргасан гомдлыг манайх хүлээж аваад харьяаллынх нь дагуу АТГ-д шилжүүлжсэн бөгөөд тэндээс уг асуудлыг хянаж үзээд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зохих шинжээч мэргэжилтэн томилж, уг бичлэгийн асуудлаар дахин дүгнэлт гаргуулсан байна. Уг дүгнэлтээр бичлэг нь өөрөө эвлүүлэг байна гэж гарсан. Гэвч АН-ынхан дээр шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж. Иймээс дээд шатны прокурорт хандахаар болсон байна.
АН-ынхан дээд шатны прокурорт хандахаа мэдэгдлээ
2016-08-22 12:32:05