УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг АН-ын бүлгээс шаарджээ. Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас улбаалж төсвийн тодотгол хийх шаардлагатай байгаа. Тиймээс зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар наймдугаар сарын 25-нд ээлжит бус чуулганыг зарлаж магадгүй аж. Нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн оны төсвийн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2020 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөрийн гол параметруудыг батлах юм байна. Мөн төсвийн тодотголыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.
УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг АН-ын бүлэг шаарджээ
2016-08-19 12:32:00