Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд Монгол улсад нэвтрэх визийг дамлан худалддаг тухай яриа байдаг. Гэтэл энэ хэргийн гардан гүйцэтгэгч, зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн асан А.Мурат ажилладаг байсан мэдээллийг иргэд хууль хяналтын байгууллагад мэдээлжээ. Иргэдийн гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллагаас шалгахаар болж ажлын өрөөнд нь ороход нь виз дамлах ажлыг эхнэрийн хамт хийж байсан байна. Үйлдэл дээрээ баригдсан тэрбээр шалгалтын явцад захиа үлдээгээд эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг дагуулан Казахстан руу зугтаажээ. Тэрбээр захидалдаа "Би сарын дараа эргэж ирнэ" гэж бичсэн байна. Түүний хувьд ирэх 2016 оны сонгуульд Баян-Өлгий аймгаас бие дааж нэр дэвшихээр төлөвлөж байжээ. Т.Мурат эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.
Виз дамлах ажлыг эхнэрийн хамт хийж байсан Т.Мурат ажлаа өгчээ
2015-12-08 17:12:00