МАХН-ын ганц төлөөлөл УИХ-д суусан нь О.Баасанхүү. Ингэснээр УИХ-д суудалтай хувиар намын дарга Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж гэж харж байсан хүн олон бий. Тэгвэл нөхцөл байдал төсөөлөөгүйгээр эргэх бололтой. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын дарга Н.Энхбаярыг огцрохыг шаарджээ. Хэрвээ биелүүлэхгүй бол О.Баасанхүү өөр нам руу орох сурагтай. Ёстой яаж ч мэдэхээр огцом О.Баасанхүү хэн ч Н.Энхбаярыг гэхгүй байх хүнд үед нь түшсэн. Түүнийг "оймсонд нь хавчуулагдсан" ч гэдэг. Харин өнөөдөр Н.Энхбаяр сонгуульд ялалт байгуулсан ганц намын гишүүнийхээ үгийг дагахаас давах мэдэл бий юу гэдэг сонирхолтой асуулт гарч ирээд байна. Хэрвээ дагавал МАХН бүр мөхөх үү эсвэл дараагийн дарга нь О.Баасанхүү юм болов уу гэдэг нь таамаг хэвээр үлдлээ.
О.Баасанхүү Н.Энхбаярыг намын даргаасаа огцор гэсэн үү
2016-08-16 17:21:00