Тайландын Хуа Хин мужид дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлт өчигдөр орой орон нутгийн цагаар 11:00 цагт болсон байна. Хоёр удаа болсон уг дэлбэрэлтын эхнийх нь “Лондон” шөнийн цэнгээний газарт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас нэг эмэгтэй амиа насаа алдаж, жуулчид хүнд бэртсэн аж. Харин хоёр дахь дэлбэрэлт нь тус газрын хажууханд болсон гэдгийг эх сурвалжууд мэдэгдсэн байна. Үүнээс гадна Тайландын хэд хэдэн хотод дэлбэрэлт болсон байна. Эдгээр хэргийн шалтгааныг тогтоох, хэн ямар зорилгоор хийж байгааг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа аж.