ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс 12-р ангийн сурагч “Г”, “Т”, “Х” нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисийг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсаныг илрүүлсэн байна. Эдгээр сурагчид нь 17-18 насных байсан байна. Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.