АНУ-ын Аризона мужид машинаар зугтаасан гэмт хэрэгтнийг цагдаагийнхан хөөж байгааг телевизийн Fox News суваг нисдэг тэрэгнээс шууд дамжуулж байтал гэмт хэрэгтэн машинаасаа гараад өөрийгөө буудсан хэрэг гарчээ. Амиа хорлох үйл явц маш хурдан болсон бөгөөд энэхүү үйл явдлыг шууд дамжуулсан тус телевизийг үзэгч олон нийт буруушаасан байна. Амиа хорлох явдлыг сурталчилсан хэмээн үзэж байна.