АН-аас өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл хийхээр болжээ. Засгийн газрын хуралдаанаар өчигдөр “Сайн малчин”, “Сайн оюутан” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нар мэдээлэл хийхээр болжээ. Өмнөх Засгийн газрын үед “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жилийн 30 хувийн хүүтэй байсан малчны зээлийг 18-10 хувь болгон бууруулсан юм. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн даваа гаригт эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ “Сайн малчин”, Сайн оюутан” зэрэг хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлэхдээ УИХ-аар хэлэлцүүлээгүй гэдгийг онцолсон. Тиймээс Ардчилсан намын зүгээс эл асуудалтай холбогдуулж, мэдээлэл хийх боллоо.
АН 11.00 цагаас шуурхай мэдээлэл хийнэ
2016-08-11 09:11:00