“Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг зогсоохоор болжээ. Уг хөтөлбөрүүдийг энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан аж. Хөтөлбөрт нийт 596 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь сонгуульд санал авах зорилготой байсан гэдгийг учир мэдэх хүмүүс онцолсон байна.. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа учир ийнхүү зогсоохоор болсон байна.