8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн нарийн бичгийн дарга нар ил боллоо

2016-08-10 11:16:00

Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн билээ. Тэгвэл чөлөөлөгдсөн Төрийн нарийн бичгийн дарга нарын орны хүмүүсийг МАН тодруулж эхэлсэн бололтой. Төрийн нарийн болох магадлалтай хүмүүсийн эхнээс дуулгахад  Б.Баярсайхан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд суух магадлал өндөр байгаа гэнэ. Түүний хувьд Eagle телевизийн захирал, өгөх өдрийг санаачлагч гээд багагүй хийсэн бүтээсэн зүйлтэй, боловсролтой нэгэн. Ингээд шинэхэн Төрийн нарийн бичгийн дарга нарыг танилцуулж байна.

  1. Байгаль орчин, аялал жуучлал-ын яам- Ц.Цэнгэл
  2. Гадаад харилцааны яам - Д.Ганхуяг
  3. Сангийн яам - Х.Ганцогт
  4. Хууль зүй, дотоод хэргийн яам - Б.Баясгалан/Өмнө нь ТНБД байсан/
  5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам - У.Бямбасүрэн
  6. Батлан хамгаалахын яам - н.Эрдэнэбаатар
  7. Барилга хот байгуулалтын яам - Л.Манлайсүрэн
  8. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам - Б.Баярсайхан
  9. Зам тээврийн яам - Ж.Бат-Эрдэнэ
  10. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам - Л.Баяртулга
  11. Эрчим хүчний яам - Ч.Саранжав
  12. Эрүүл мэндийн яам - Д.Очирбат
  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам - Д.Зоригт нарын нэрс дуулдаж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment