Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн 7 хоногт УИХ-д өргөн барьсан билээ. Уг хуулийн төсөл нь 16 бүлэг, 138 зүйлтэй бөгөөд иргэдтэй холбоотой нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах тухай заалт багтжээ. Өөрөөр хэлбэл, иргэд нийтйин хамарсан хор уршгийн эсрэг шүүхэд гомдол гаргаж болох талаар тусгагдсан байна. Үүнд, агаарын бохирдолд хордсон, замын эвдрэлээс болж автомашинаа эвдсэн зэрэг хохиролд өртвөл тухайн иргэн уг асуудлын эсрэг шүүхэд гомдол гаргаж болох зэрэг багтжээ.