8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Даваатогтох: Н.Энхбаярын албан өрөөнд очиж тогтоолоо танилцуулж, хууль хэрэгжүүллээ

2016-08-08 09:52:00

Монголын улс төрийн түүхэнд авилга хээл хахууль албан тушаалын хэрэгт нэр бүхий төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхэмүүд холбогдож энэ нь нэлээд дуулиан дэгдээдэг боллоо. Хамгийн сүүлд гэхэд МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудал мөн л дуулиан дэгдээв. АТГ-аас өмнө нь зургаан удаа зарлан дуудах хуудас Н.Энхбаярт өгч байсан ч өмгөөлөгчгүй гэсэн шалтгаанаар мэдүүлэг өгөөгүй байгаа. Харин өнгөрсөн тав дахь өдөрН.Энхбаярт МАХН-ын өрөөнд нь байхад нь  АТГ тогтоолоо танилцуулж, хууль танилцуулаад байсан. Энэ үйл ажиллагааг хөндлөнгөөөс харсан хүмүүс  АТГ-ынхан Н.Энхбаярыг баривчлах гэж байна хэмээн хэсэг шуугиан дэгдээв. Харин АТГ-ынхан энэ удаад хуулиа хэрэгжүүлээд буцлаа.

 Энэ хэрэгтэй холбоотойгоор  АТГ-ын ахлах мөрдөн байцаагч М.Даваатогтохоос зарим зүйлийг тодруулахад  "МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2014 оны 10-р сарын 24-ний өдрийн Монгол улсын Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148-ийн 4 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцох үед тухайн үеийн УИХ-ын гишүүн байсан А.Цолмон, Д.Баянсэлэнгэ нарын батлан даалтад өгсөн байдаг.  Мөн өдөр буюу 2014 оны 10-р сарын 24-ний өдөр АТГ-ын ахлах мөрдөн байцаагч н.Болд сэжигтэн Н.Энхбаяраас дуудсан цагт саадгүй ирэх үүрэг авахуулсан байдаг. Уг тогтоолтой Н.Энхбаяр танилцаад "Удаан хугацаанд БНСУ-д эмчлүүлэхээр явлаа. Дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ ойлгож байна" гэж өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Үүнээс хойш Н.Энхбаярыг албан ёсоор зургаан удаа зарлан дуудах хуудас илгээн мөрдөн байцаалтанд дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд байцаан шийтгэх ажиллагааг шуурхай явуулах зорилтын хүрээнд сэжигтний байгаа газар болох МАХН-ын байранд байрлах түүний албан өрөөнд өнөөдөр очиж тогтоолоо танилцуулж, хууль хэрэгжүүллээ. Сэжигтэн Н.Энхбаярын хувьд яллагдагч мэдүүлэх өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөөгүй" гэв. АТГ иргэн Н.Энхбаяр хоёрын хоорондох энэ тэмцэл хэзээ дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй байна.

Харин Н.Энхбаяр энэ асуудалд "Намайг баривчлах гэж ирсэн. Өмгөөлөгч гэж тагнуулч  хүн авчирч миний эрхийг зөрчиж, бичиг цаасаа өөрсдийн дур сонирхлоороо бөглөчихөөд явах гэж ирсэн.  Хэвлэл мэдээллийнхэн цугларсан учраас энэ удаад өнгөрөөсөн. “Орж болохгүй байна, орж болохгүй байна” гээд хоорондоо ярьж байсан. Баривчлах машинаа оруулах гээд байхгүй юу. Аягүй бол шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байхгүй үед ирж баривчлах байх. Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй. Монголчууд минь эрх чөлөөнийхөө төлөө тэмц" хэмээн хэлж байна. Хэрэг хаашаа эргэхийг цаг хугацаа харуулах нээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Od
Enhbayariig oroldohoo boli oфшорчдоо shalga
2016/08/08 202.9.41.45
Ard tvmen
Enhbayar mandtugai bosch. Taaraa bitgii ai
2016/08/08 202.9.41.45
Батхүү Чингис
Одоо Энхбаярыг орлолдохоо боль төр өршөөсөн биз дээ. Оролдоод нэр хүндийг нь өсгөөд байх юм.
2016/08/08 202.21.119.114
ээмгээ
төрийг яагаад уймраа аймхай харагдуулаад байна
2016/08/08 202.9.40.227
Зочин
Монгол улсын иргэн Намбарын Энхбаярыг бараг 8 жил мөрдөн мөшөглөө одоо болоо юм биш үү дээ
2016/08/08 43.242.243.88
Энхбаяр бол ЛИДЕР
Энхбаярын үед Монголчууд ЭВТЭЙ, ХҮЧТЭЙ байжээ. Олимпийн аваргуудыг бөөнөөр нь төрүүлээд л , медалийг ургац хурааж буй мэт хураагаад л . Сайхан байжээ үнэндээ. Ер нь олимп дуустал хэд хоног Энхбаяраар
2016/08/08 199.212.87.159
irgen
Enhbayaraas cavraa tat! Elbegdorjiin tyshaalaar ene yil ajillagaa yavagdaj bna ene hyyli bys yildlee zogsoogoochee yamar muuhai us honzontoi baliar amitan be ta mongoliin ard tymnees ichihgyi bna uu
2016/08/08 75.171.181.233
  • Recent
  • Most Read
  • Most Comment