8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөн билэгтнүүдийг цаазалжээ

2015-12-08 11:44:00

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Ливийн хоёр иргэнийг цаазалж буй видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Цаазын ялыг Ливийн Триполи хотын төвд гүйцэтгэсэн байна. Аллахи Акбар гэх эр амиа алдахаасаа өмнө хэт даврагчдад хандаж “Та нар тун удахгүй дотроосоо хагарч, нэг нэгнийхээ аминд хүрэх болно. Бурхан надад ийнхүү хэллээ. Та нар удаан оршин тогтнохгүй. Дэлхий та нарын эсрэг нэгдсэн” гэсэн байна. Хэт даврагч “Амиа алдагсад зөн билэгтэн, төлөгчид. Тэд иргэдийн бодол санааг өөрчлөн, бүлэглэлийнх нь эсрэг нэгдэхийг уриалан дуудсан учир Аллахын тушаалаар цаазалсан” гэж мэдэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл