МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-ын албан хаагчид өрөөнд нь саатуулж байцаалт авч байна хэмээн нэлээд дуулиан дэгдээлээ. Түүнийг эмчид үзүүлсэний дараагаар баривчлана гэсэн мэдээлэл нэлээд гарлаа. Харин АТГ-ынхан байцаалт аваад өнгөрлөө. Байцаалт өгсөний дараагаар МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрбээр "Намайг баривчлах гэж ирсэн. Өмгөөлөгч гэж тагнуул хүн авчирч миний эрхийг зөрчиж, бичиг цаасаа өөрсдийн дур сонирхлоороо бөглөчихөөд явах гэж ирсэн. Хэвлэл мэдээллийнхэн цугларсан учраас энэ удаад өнгөрөөсөн. “Орж болохгүй байна, орж болохгүй байна” гээд хоорондоо ярьж байсан. Баривчлах машинаа оруулах гээд байхгүй юу. Аягүй бол шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байхгүй үед ирж баривчлах байх. Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй. Монголчууд минь эрх чөлөөнийхөө төлөө тэмц" хэмээн хэллээ.