Өмнө АТГ-аас иргэн Н.энхбаярт зургаан удаа зарлан дуудах хуудас өгч байсан ч нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байсан. Харин дөнгөж сая МАХН-ын дарга Н.Энхбаяраас АТГ-ын байцаагчид байцаалт авсан байна. Байцаалтыг Н.Энхбаярын талын өмгөөлөгчтэйгөөр явуулсан байна. АТГ-аас "Н.Энхбаярт тогтоол гардуулахаар очсон. Баривчлан саатуулах үйл ажиллагаа явуулахгүй" гэсэн тайлбарыг мөн өгсөн байна. АТГ-ын ажилчид МАХН-ын дарга Н.Энхбаярын албан өрөөнд нэг цаг гаруй болсон аж.