МАХН-ын төв байранд АТГ-ын 10 гаруй албан хаагч Н.Энхбаярыг албадан саатуулахаар очжээ. Одоогоор АТГ-ынхан Н. Энхбаярын өрөөнд хэнийг оруулахгүй цоожилсон байгаа аж. Тодруулбал, Н.Энхбаяраас байцаалт авч байна хэмээн мэдэгдээд, албан өрөөнд нь хүн орохыг хоригложээ. МАХН-ын байрны гадаа Ц.Оюунбаатар болон өмгөөлөгч, хуульчид нь ирсэн байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээлэлийг тун удахгүй хүргэх болно.