Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар яамдын дэд сайд нарыг томилсон. МАН-ын Удирдах зөвлөлөөс нийт 13 хүнийг дэд сайд нэр дэвшүүлсэн. Үүнээс Засгийн газар 10 дэд сайдыг томилж, гурван дэд сайдыг томилоогүй үлдээгээд байгаа. Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшсэн Г.Тэнгэр, Барилга, хот байгуулалтын дэд сайдад яригдсан М.Батбаяр, Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн дэд сайдад нэр дэдшүүлсэн Т.Аубакир нар ашиг сонирхолын зөрчилтэй эсэх талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяраас тодруулахад "Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар буюу ажлын цаг дуусах үед АТГ-аас 10 хүний ашиг сонирхлын зөрчилтэй эсэх лавлагааг ирүүлсэн байсныг хэлэлцсэн. Үлдсэн гурван сайдын лавлагааг АТГ-аас ирүүлэх үү, ирүүлж амжаагүй юу гэдгийг Засгийн газар мэдэхгүй байна" гэв.
Гурван дэд сайдын лавлагаа АТГ-аас ирээгүй гэв
2016-08-04 14:33:43